ГССҮТ-д сайн дурын 51 ажилтан хөтөч, зөвлөн туслагчаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-23 13:45:33

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. ГССҮТ болон EEJII.org сангийн хамтын ажиллагааны хүрээнд сайн дурын ажилтнууд гурав дахь жилдээ тус төвийн Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт тодорхой хуваарийн дагуу хөтөч, зөвлөн туслагчаар ажиллаж байна.


Зуны улирал, үндэсний их баяр наадам зэрэг тэмдэглэлт өдрүүдэд ачаалал эрс нэмэгддэг энэ үед ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлыг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчдэд илүү түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой юм.


Энэ хүрээнд энэ  сарын 20-ноос наймдугаар сарын 20-ний хооронд сайн дурын 51 ажилтан өдөр, оройн ээлжинд ажиллаж хөтөч, мэдээллийн ажилтан, сахиур, орчуулагч, тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэж ажиллах аж.


Энэ хүрээнд ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, EEJII.org сангийн захирал Э.Должинсүрэн болон албаны төлөөлөл сайн дурын ажилтнуудыг хүлээн авч, чиглүүлэх уулзалт хийлээ.

相关新闻