Нөхөн дархлаажуулах үндэсний аян орон даяар эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аянг өнөөдрөөс эхлүүллээ.
Улаанбурханы вакцинд огт хамрагдаж байгаагүй болон тун дутуу 15 нас хүртэлх хүүхдүүдийг вакцинжуулахаар эрүүл мэндийн салбарынхан ажиллаж байна. Иймд хүүхдийнхээ дархлаажуулалтын байдлыг эргэн санаж, хянаж, мэдэж вакциндаа хамрагдаагүй бол вакцинаа нөхөж хийлгэхийг уриалж байгаа юм.
Харьяалал
харгалзахгүй сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байгаа аж.