ХӨВСГӨЛ: “Таван цэг” багийнхан 3772 км замыг туулж Мөрөн хотод ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-19 18:54:38

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 19 / МОНЦАМЭ/.  Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар зорьсон "Таван цэг" багийнхан өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо ирлээ.


 Далан ес дэх өдрөө 3772 км замыг туулсан ахлах ахлагч Э.Даваажамц тэргүүтэй тус багийн хамт олныг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа С.Батхуяг, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбар зэрэг мөрдөстэй алба хаагчдын төлөөлөл угтан авлаа.


Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол цэргийн тэсвэр хатуужлыг харуулж яваа үйлсээр нь бахархаж байна.  Олон залууст үлгэр дуурайлал болж байгаад эргэлзэхгүй байна. Та бүхэн  тавьсан зорилтоо биелүүлэхэд тун ойртлоо гэж онцлоод амжилт хүсэн баяр хүргэлээ.


"Таван цэг" багийнхан маргааш Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд гүйлтээ үргэлжлүүлнэ.


Залуус  туулах замынхаа 70 гаруй хувийг ардаа орхисон бөгөөд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь гэсэн 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр дамжин эх орныхоо өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгойд очсоноор "Таван цэг" төсөл амжилттай хэрэгжиж дуусах юм байна.


 



 

 

 

相关新闻