Томас Франк "Тоттенхэм"-ийг дасгалжуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /TASS/. Английн хөл бөмбөгийн "Тоттенхэм" клубийн ахлах дасгалжуулагчаар Томас Франкийг томилсон тухай тус клубийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Данийн мэргэжилтэнтэй тус клуб 2028 оныг хүртэл гэрээ байгуулжээ. "Тоттенхэм"-ийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд "Брентфорд" багт хамтран ажиллаж байсан Франкийн туслахууд болох Жастин Кокрейн, Крис Хаслам, Жо Ньютон нар орох бол Андреас Георгсон "Манчестер Юнайтед"-аас "Тоттенхэм"-д шилжин ирнэ.
Өдгөө 51 настай Франк 2023 оны зунаас хойш “Тоттенхэм”-ийг удирдаж байсан Анже Постекоглоугийн оронд томилогдож байгаа юм.