ХӨВСГӨЛ: Чонжү хотоос Мөрөн сум руу шууд нислэг үйлдэх санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-09 16:31:13

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг долоодугаар сарын 29-нөөс эхэлнэ.


Олон улсын шууд нислэг үйлдэх талаар хамтран ажиллах санамж бичигт Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Чандмань трэйвэл компанийн  захирал Д.Өлзийсайхан нар гарын үсэг зурлаа.



Тус санамж бичиг нь хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд олон улсын шууд нислэгийн нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллахаар тусгасан байна.


Энэхүү түүхэн нислэг манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.


Мөн Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх гол зорилготой гэдгийг Чандмань трэйвэл компанийн захирал Д.Өлзийсайхан хэллээ.

 

相关新闻