“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 24-дүгээр хороонд байрладаг “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон амралтын бүс болгон тохижуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн, цогцолборт гол цөөрмийн эрэг дагуу майхан барьж амрах зориулалтын хэсэг, мах шарах задгай талбай, спортын олон төрлийн талбай, задгай театр, ногоон байгууламж, 100 машины зогсоол, нийтийн бие засах газар зэргийг цогцоор нь шийдэж тохижуулах аж.
Ийнхүү тохижилтын ажил дууссанаар нийслэл хотын иргэд долоодугаар сард байгальтайгаа ойр, цэвэр агаарт амарч, гэр бүлээрээ тав тухтай чөлөөт цагаа өнгөрөөх шинэ кемп талбайтай болох юм.