Дэлхийн боксын холбоо И.Хелифээс хүлцэл өчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-06-05 14:39:57

ЛОЗАНН, 2025 оны зургаадугаар сарын 5 /CNN/. Дэлхийн боксын холбоо тэмцээн уралдаануудад оролцох бүх тамирчныг хүйсийн сорилд заавал хамруулах тухай мэдэгдэлдээ Парисын Олимпын алтан медальт, Алжирын боксчин Иман Хелифийн нэрийг дурдсандаа уучлалт хүсэж, түүний хувийн нууцыг хамгаалах ёстой байсан гэж мэдэгджээ.


Өнгөрсөн долоо хоногт хийсэн уг мэдэгдэлд И.Хелифийг шинжилгээ өгөх хүртэл холбооны ямар ч тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд оролцуулахгүй гэсэн захидлыг Алжирын боксын холбоонд илгээсэн талаар тусгайлан дурдсан байжээ.


Харин эх сурвалжийн мэдээлснээр, Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Борис ван дер Ворст Алжирын боксын холбооны ерөнхийлөгч Абделькадер Аббас руу захидал бичиж, И.Хелифийн нэрийг дурдсандаа хүлцэл өчсөн байна. Б.Ворст хэлэхдээ, Дэлхийн боксын холбоо И.Хелифийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстой байсан гэжээ.


“18-аас дээш насны бүх тамирчин хамар, амны арчдас, шүлс, цусаар авч болох PCR шинжилгээнд хамрагдах ёстой” гэж Дэлхийн боксын холбоо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. И.Хелиф болон Алжирын боксын холбооноос дээрх мэдээллийн талаар тодруулга хүсэхэд одоогоор хариу өгөөгүй байна. Алжирын боксын холбоо өнгөрсөн есдүгээр сард Дэлхийн боксын холбоонд нэгдсэнээр 2023 онд байгуулагдсан цагаас нь хойш тус холбооны гишүүн болсон 100 гаруй үндэсний холбоодын нэг болжээ.

相关新闻