Таиландад дараалан гарсан халдлагуудын улмаас хоёр хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-04 14:04:49

БАНГКОК. /KAZINFORM/.  Энэ долоо хоногийн лхагва гарагийн орой болон пүрэв гарагийн өглөө Таиландын өмнөд нутагт 12 газарт дэлбэрэлт болон буудалцаан болсны улмаас наад зах нь хоёр хүн амиа алджээ.

Халдлагууд тус улсын Паттани муж болон Малайзтай залгаа хилийн ойролцоо болсон байна.

Тусгаар тогтнол олгохыг шаардаж буй лалын босогчдын хэд хэдэн бүлэглэл сүүлийн жилүүдэд Таиландын өмнөд нутагт террорист халдлага үйлдэх болжээ.

Лалын босогчдын нэгэн бүлэглэл өнгөрсөн сард дэлбэрэлт үйлдэх гэж байсныг илрүүлэн таслан зогсоосноос хойш Таиландад цэргүүд болон цагдаа нар сонор сэрэмжээ дээшлүүлж, аюулгүй байдлыг хангах хатуу арга хэмжээ авч байна.

Сүүлийн өдрүүдэд гарсан халдлагуудыг дээрх бүлэглэлүүд үйлдсэн байж магадгүй гэж холбогдох албаны хүмүүс таамаглаж байна.

Г.Доржханд

 

相关新闻