ХӨВСГӨЛ: Дулааны станцын 21 МВт-ын өргөтгөлийг намар ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-28 17:30:51

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 28 / МОНЦАМЭ/. Мөрөн сумын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах зорилгоор 21 МВт хүчин чадал бүхий Дулааны станцын өргөтгөлийг улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байна.


Тус өргөтгөлийн барилгын ажил 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 26 хувьтай, тоног төхөөрөмжийн татан авалт 70 хувьтай байна.


Өргөтгөлийн ажлыг "Мэз" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх 10 дугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрэн дуусгаж, намрын халаалтын улиралтай зэрэгцүүлэн дулаан түгээж эхлэхээр төлөвлөжээ.




Энэхүү өргөтгөлийг ашиглалтад оруулснаар сүүлийн хоёр жилд дулаан хангамжийн доголдлоос үүдэн хүндрэлтэй нөхцөлд байсан айл өрх, албан байгууллагуудын дулааны асуудал шийдэгдэж, иргэд ая тухтай, дулаан орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.


Хөвсгөл дулааны станц нь Мөрөн сумын 2813 өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангадаг.



相关新闻