Ахмад настан сувилуулахад Нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийг тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ахмад настан сувилуулахад Нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийг тогтоолоо.
Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд
ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг
үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг
үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоов.
Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт
олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад
настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг
832 мянган төгрөгөөр тогтоов.