ХӨВСГӨЛ: Мөрөн нисэх буудал 7 дугаар сард олон улсын нислэг хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-26 13:45:09

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 26 / МОНЦАМЭ/. Монгол Улсад нисэх хүчний салбар үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ойг Хөвсгөл аймагт тэмдэглэж байна.


Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд анх 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зорчигч, шуудан тээврийн АН-2 онгоц бууснаас хойш онгоцны байнгын үйлчилгээ эхэлсэн түүхтэй.




Мөрөн нисэх буудлыг өргөжүүлж 4С буюу олон улсын зэрэглэлтэй болгохоор төсвийг ирэх онд тусгана гэдгийг Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан.


Ингэснээр Мөрөн нисэх буудал олон улсын шууд нислэг үйлдэх, хүлээн авах боломжтой болно. Ирэх 7 дугаар сараас эхлэн  Хөвсгөл аймагт БНСУ-ын онгоц газардаж эхэлнэ гэдгийг Мөрөн нисэх буудлын дарга Д.Хишигбат хэллээ.


Мөрөн нисэх буудал өнгөрсөн онд 620 буулт, хөөрөлтөөр 15000 зорчигчдод үйлчилж 150 тонн ачаа тээвэрлэжээ.


Энэ зуны нислэг 6 дугаар сарын 16-наас эхлэх бөгөөд олон улсын нислэг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг бүрэн хийж, түүхт ойгоо бүтээлч ажлаар угтсан байна.





 

相关新闻