ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-03 20:17:29

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний сургалтыг 2016-2017 онд зохион байгуулахаар болжээ.

2013-2016 онд хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд тус сургалтыг зохион явуулах юм байна.

Сургалтаар сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг орон нутгийн бодлого боловсруулах, төсөв батлах, манлайлах, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэх зорилгоор үндсэн 4 гол сэдвийн хүрээнд чадавхжуулах аж. Нэгдсэн сургалтыг энэ сарын 18-наас эхлэн 3 ээлж болгон Шаргалжуут рашаан сувиллыг түшиглэн зохион явуулахаар төлөвлөжээ.

                                                                                                                           Б.Мөнхзул

 

相关新闻