Хан-Уул дүүргийн МАН-ын төлөөлөгчид шаардлага хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРДүүргийн ИТХ-д олонхийн санал авч сонгогдсон Хан-Уул дүүргийн МАН-ын төлөөлөгчид өмнөх ИТХ-ын дарга нартаа шаардлага хүргүүлжээ.
Шинээр бүрдсэн ИТХ-ын Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын тэргүүлэгчид зарлан хуралдуулах зохицуулалттай. Гэтэл дүүргийн өмнөх ИТХ-ын тэргүүлэгчид анхдугаар хуралдаанаа зарлахгүй байгаа учир МАН-ын 18 шинэ төлөөлөгч үүргээ биелүүлэхийг шаардан шаардлага хүргүүлсэн байна.
Шаардлагыг өчигдөр гардуулсан бөгөөд анхдугаар хуралдаан зарлахгүй хугацаа алдсанаар Хан-Уул дүүргийн иргэдийн тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэхгүй, улмаар дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж чадахгүй, орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах зэрэг цаг үеийн олон асуудлууд тулгамдаад байгааг төлөөлөгчид хэлж байв.
Н.Туяа