Улсын тэргүүний багшаа урамшуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Монгол Улсын тэргүүний багшаар шалгарсан Сүхбаатар сумын улсын тэргүүний 4-р сургуулийн биологийн багш Г.Цолмонг өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Засаг дарга Ш.Оргил:” Монгол Улсын хоймор Сэлэнгэ сайхан нутгийнхаа ирээдүйн эзэд болох хүүхэд багачуудынхаа эрдэм мэдлэг боловсролд оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэлж, Монгол Улсын шилдэг багшаар шалгарсанд танд талархаж байна. Монгол Улсын шилдэг багшаар шалгарна гэдэг бол Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын нүүр царай, хүүхэд багачуудаа сургаж хүмүүжүүлэх ажил ямар хэмжээнд явж байгааг харуулж байгаа үнэлгээ гэж ойлгож байна. Тиймээс аймгийнхаа “Хүндэт өргөмжлөл”-ийг хадгалуулж байгаадаа баяртай байна. Таньд болон таны гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, сурган хүмүүжүүлэх их ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье” гэлээ.
Аймгийн Засаг дарга, Монгол Улсын тэргүүний багш, Сүхбаатар сумын улсын тэргүүний 4-р сургуулийн биологийн багш Г.Цолмонд хүндэтгэл үзүүлэх үеэрээ “Аймгийн хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар урамшууллаа. Монгол Улсын тэргүүний багш Г.Цолмонг хүлээн авч уулзахад уулзалтын бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Улсын тэргүүний 4-р сургуулийн багш нарын төлөөлөл байлцлаа.
Ч.Отгонцэцэг