“Улаанбаатар марафон 2025”-д 5000 гаруй хүн бүртгүүлээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон 2025”-ын хамгийн бага зайд буюу 1.5 км-т 954 хүн бүртгүүлжээ. Энэ төрөлд гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой юм.
Тодруулбал, 5 км-ийн зайд 2451 иргэн
гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 794 хүн, хагас марафон буюу 21
км-ийн гүйлтэд 700 хүн бүртгүүлээд байна.
Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 135 хүн бүртгүүлжээ. Энэ нь 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар болох юм.
Харин бүртгэлийн хураамж нь зай тус бүрээс хамаарч 5.000-90.000 төгрөг байна. Тэгвэл тусгай олимп төрөл буюу 500, 800 метрийн зайд гүйх оролцогчдоос бүртгэлийн хураамж авахгүй юм.
Марафонд гүйх хүсэлтэй иргэдийг
https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаяг, “Hipay” аппликейшнээр бүртгэж
байна.
Бүртгүүлсэн хүмүүсийн энгэрийн дугаарыг
тавдугаар сарын 10-20-нд олгох ажээ.