Өмнөд Судан дахь НҮБ-ын цэргийн хүчний командлагчийг огцруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-02 10:59:59

ЖУБА. /ВВС/. Өнгөрсөн долдугаар сард Өмнөд Суданд болсон халдлагын үеэр тус улсад байрлаж буй НҮБ-ын энхийг сахиулах хүчний цэргүүд энгийн иргэдийг хамгаалаагүй гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энхийг сахиулах хүчний командлагчийг огцруулжээ.

Өмнөд Суданы Засгийн газрын цэргүүд Жуба хотод олон улсын тусламжийн баг руу халдах үеэр НҮБ-ын цэргүүд хариу арга хэмжээ аваагүй гэсэн дээрх мэдээллийг тусламжийн ажилтнууд баталсан байна.

Тус улсын Засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд дэгдсэн мөргөлдөөний явцад сэтгүүлчид амиа алдаж, тусламжийн ажилтнууд хүчирхийлэлд өртжээ.

Энэ мөргөлдөөн нь Өмнөд Суданд эвслийн Засгийн газар байгуулж, иргэний дайныг зогсооход саад учруулж байна.

Д.Нямтулга

\

相关新闻