Агуй нурсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-02 10:50:57

БРАЗИЛИА. /ВВС/. Бразилд агуй нурсны улмаас шашны арга хэмжээнд оролцож байсан 10 хүн амиа алджээ.

Бразилын төв нутгийн Токантинс мужийн Санта Мария хотын ойролцоо орших “Casa da Pedro” агуйн тааз нурсан байна. Нуралтын шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Нуралт болох үед агуйд 50 орчим мөргөлчид байсан бөгөөд тэдний дөрөв нь гэмтэж бэртжээ. Тэд бүх гэгээнтнүүдийн өдрийг тэмдэглэн, лаа асаан залбирал үйлдэж байх үеэр агуйн тааз гэнэт нурснаар олон хүн дарагдаж амиа алдсан байна.

Цогцсууд болон гэмтсэн хүмүүсийг агуйгаас гаргасан гэж Гал түймэртэй тэмцэх, аврах албаны ажилтан, дэслэгч Эдвалдо Гомеш Араужо “АР” агентлагт мэдээллээ.

Санта Мария хот нь Рио-де-Жанейро хотоос баруун хойд зүгт 2000 км-ийн зайд оршдог байна.

Д.Нямтулга

 

 

相关新闻