ОРХОН: Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хойд бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-27 09:56:37

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Соёл урлагийн салбарын төрийн албан хаагчдын дунд энэ сарын 26-.д зөвлөгөөн зохион байгууллаа.


Орхон аймагт 90 гаруй төрийн байгууллагын 5002 төрийн албан хаагч нарын 200 гаруй нь энэ салбарт ажиллаж байна.


Зөвлөгөөний нээлтийн үеэр Эрдэнэт хотын захирагчийн орлогч Б.Мөнхдалай үг хэлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүссэн бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас удирдах шатны төлөөлөл ирж оролцжээ.


Зөвлөгөөнөөр салбарын бодлого хэрэгжилт, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын стратеги төлөвлөгөө, Аялал жуулчлалын стратеги, Залуучуудын хөгжлийн стратеги, “Go Mongolia” үндэсний онцлог соёл, уламжлалыг олон улсад таниулах бодлого зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.


Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутгийн брэндинг, бүс нутгийн онцлог, соёл, спорт, аялал жуулчлалыг бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулах нь бүсийн хэмжээнд зохион байгуулж буй анхдугаар зөвлөгөөний зорилго юм.


相关新闻