ОРХОН: Шүдний эрүүл ахуйн сургагч бэлтгэх сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-10 15:04:50

Баян-Өндөр, 2025 оны 10 дугаар сарын 10/ МОНЦАМЭ/. Орхон аймагт иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шүдний эрүүл ахуйн сургагч бэлтгэх сургалт” зохион байгууллаа.


Сургалтыг иргэдийн дундах шүдний өвчлөлийг бууруулах, дахин өвчлөхөөс сэргийлэх, шүдний эрүүл ахуйн мэдлэг, дадлыг төлөвшүүлэх чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг нүүр, амны эрүүл ахуйч сургагч багш болгон чадавхжуулах онол, дадлага хосолсон хэлбэрээр гурван өдрийн турш явуулав.


Сургалтад аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд, сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эмч, сум, өрхийн ЭМТ-ийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, шүдний эмч, эрүүл ахуйч нар хамрагдлаа. Сургалтыг зохион байгуулснаар хүүхэд, өсвөр үеийнхний шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.


Уг сургалтыг Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын санаачилгаар, Аймгийн ИТХ, Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Мишээл хүүхэд сан” ТББ, “Шүд холбоо”-той хамтран зохион байгууллаа.






相关新闻