Хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-01 18:20:58

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны газруудад бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хяналт, шалгалт хийж байна.

Шалгалтын хүрээнд хүнсний бөөний худалдааны томоохон төвүүд болох “Номгон Шаргалжуут”, “Арвижих”, “Их хүрээ”, “Анурад”, “Гантиг лимон”  гэсэн 5 аж ахуйн нэгжид албаныхан ажиллажээ.

Хяналт шалгалтын явцад нийт 39 нэр төрлийн 769700 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хураан авч зохих журмын дагуу устгасан байна. Тодруулбал, Хаяг, шошгын зөрчилтэй 24 нэр төрлийн 72.000 төгрөг, хадгалалтын хугацаа дууссан 11 нэр төрлийн 674.000 төгрөг, худалдаалахыг хориглосон 4 нэр төрлийн 23.700 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгажээ.

                                                                                                               Б.Мөнхзул

相关新闻