ОРХОН: ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар үнэт цаас гаргахаар хэлэлцүүлж 97 хувийн саналаар дэмжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ-аас Эрдэнэт хотын хөгжил дэвшлийг хурдасгах зорилгоор бодлогын хүрээнд "Эрдэнэт бонд" буюу үнэт цаас гаргахаар болсон.
Хуулийн хүрээнд орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, аймаг орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэж, урт хугацаандаа тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн үнэт цаас гаргах ажлыг санаачилсан юм.
Орон нутгийн үнэт цаас гаргахад холбогдох хууль тогтоомжид зааснаар, Сангийн яамнаас дүгнэлт гаргуулах, Засгийн газарт танилцуулан зөвшөөрөл авах зэрэг хэд хэдэн үе шатыг дамжих бөгөөд эхний үе шат болох ИТХ-аар ийнхүү дэмжүүллээ.