СЭЛЭНГЭ: Нүүдлийн шувуудын ажиглалт, тооллогын судалгаа хийжээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 24
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тус аймгийн
Цагааннуур сумын нутагт нүүдлийн шувуудын ажиглалт, тооллогын судалгааг
амжилттай зохион байгуулсан байна.
Судалгааны хүрээнд тухайн бүс нутгийн
нуур, усны ай сав орчмын 7 км радиуст хээрийн ажиглалт хийжээ.
Ажиглалт нь зоонозын гаралтай
халдварт өвчний эрсдэлийг үнэлэх, байгаль орчны өөрчлөлтөд өртөмтгий шувууны
төрөл зүйлүүдийн хөдөлгөөн, тархацын динамикийг судлахад чиглэдэг байна.
Уг ажиглалтаар 7 зүйлийн нийт 1500 орчим нүүдлийн шувууг тоолж бүртгэсэн байна.