Ирэх онд Канад улс 300 мянган цагаач хүлээн авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /Sputnik/. Канад улс 2017 онд 300 мянган цагаачдыг хүлээн авах төлөвлөгөөгөө хэвээр баталсан бол харин тус улсад байнга оршин суух эрх авах дүрвэгчдийн тоог 15 мянган хүнээр бууруулна гэж Канадын засгийн газар мэдэгдлээ.
Даваа гарагт гаргасан тус мэдэгдэлд дурдсанаар, ирэх онд Засгийн газар 300 мянган цагаачийг хүлээн авах бөгөөд тэдний ихэнх нь эдийн засгийн цагаачид байна гэжээ. 2016 онд Канад улс урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй олон хүнд буюу 55800 цагаачдад байнга оршин суух зөвшөөрөл өгсөн бол 2017 онд зөвшөөрлийн тоог 40 мянга болгон бууруулахаар төлөвлөөд байгаа аж. Гэсэн хэдий ч энэ нь 2015 он болон түүний өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин их тоо юм.
Канад улсад ирж буй цагаачид нь тус улсын эдийн засгийг идэвхжүүлэхэд тус дөхөм болно гэж үзэж байгаа бөгөөд ирэх онд эдийн засгийн цагаачлалын хөтөлбөрүүдийн тоо 2016 онтой харьцуулахад 7 хувиар өснө гэж урьдчилан тооцоолж байгаа аж.
Одоо Канад улсын хүн ам 36 саяас даваад байна.
Х. Сарнай