ТӨВ: Соёлын салбарт өнгөрсөн жил 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Соёлын төв-Соён гэгээрлийн төв -2025” мэргэжил арга зүйн чиглүүлэх сургалт зөвлөгөөн болж байна. Сургалт, зөвлөгөөнд 27 сумын Соёлын төвийн дарга, хөгжим, бүжгийн багш, номын санчид зэрэг 110 гаруй хүн хамрагдаж байна.
Сумдын соёлын төвийн үйл ажиллагааг сайжруулахад албан
хаагчдын мэдлэг, мэргэжил ур чадварыг сайжруулах зорилгоор сургалтыг 3 дахь жилдээ зохион
байгуулж байна.
Зөвлөгөөнөөр 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2025 онд дэвшүүлсэн бодлого, зорилт болон энэ онд нийгмийн салбарт анхаарах асуудал, орон нутгийн хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм.
Мөн АFA академийн багш, лектор М.Мягмар "Би хэн бэ?" хувь хүний хөгжлийн лекц, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтэн Ц.Болдмаа "Салбарын статистик мэдээний үнэн зөв бодитой байдлыг хангах, тоо баримтын хэрэглээ" сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Аймгийн соёлын салбарт өнгөрсөн жил улсын төсвийн 1,1 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал, Цогт хунтайжийн дурсгалт газар
болох Дуутын хадны бичээсийн 400 жилийн ой, "Уран хас" бүжгэн жүжиг,
“Нүүдэлчин” 2024 дэлхийн соёлын фестиваль, "Миний нутаг-2024" яруу
найргийн наадам, "Соёлын бүтээлч сар-2024" аян, "Цөмөөхэй"
бүжгэн жүжиг зэрэг онцлох үйл ажиллагаануудыг зохион байгуулжээ.