ТӨВ: Монгол Улсын баатар Д.Самдангийн хөшөөг 1983 онд Зуунмод хотноо босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-18 17:43:51

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хотноо Монгол Улсын баатар Дуламдоржийн Самданы гэгээн дурсгалд зориулан бүтээсэн хөшөө бий. Зуунмод суманд байрлах уг хөшөөг 1983 онд барималч Дашзэвэг барьжээ.


Д.Самдан нь 1919 оны 5 дугаар сарын 3-нд Борнуур суманд мэндэлсэн байна. 1939 онд Халх голд мото буудлагын дивизийн 22 дугаар хороонд пулемётчин байв. Энэ үедээ анги руу нь халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж байв.  


Сум нь дууссан учир пулемётынхоо шатам халуун гол төмрийг гартаа атган 12 дайсныг цохин устгаж, эцсийн амьсгалаа хураасан байна. 


Түүнийг 1973 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан бөгөөд 1978 онд түүний анхны хөшөөг Төв аймгийн Борнуур сумын Зур хэмээх газрын Бухтын дэнжид дунд сургуулийн сурагчид босгож байв.  


Бухтын дэнж нь баатар Самдан анх цэрэгт мордсон дэнж гэдгийг тухайн үеийн ахмадууд дурсан ярьсны дагуу хөшөөг тухайн байршилд босгож байжээ.  

相关新闻