Их эзэн Чингис хааны ойн барилдаанд Р.Пүрэвдагва түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-10-31 22:07:22

Их эзэн Богд Чингис хаан мэндэлсэний 854 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд боллоо.

Энэхүү барилдаанд чансаа өндөр 128 бөх уран мэхийг уралдуулан хүч үзэн барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат, энэ жилийн баяр наадамд үзүүрлэж, Монгол Улсын арслан цол хүртсэн Ренчинбямбын Пүрэвдагва түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын өсөх идэр начин Э.Энхбат нар шалгарч үлдлээ.

Д.Өлзий

相关新闻