ДУНДГОВЬ: ХХАА-н салбарынхан ажлаа дүгнэн, 2025 оны зорилго, зорилтоо тодорхойлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-14 11:00:23
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн, 2025 оны зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэв.


2024 онд тус аймгийн хөдөө, аж ахуйн салбарт малын чанарыг сайжруулах, бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх, усжуулах, газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлжээ. Тодруулбал, үхэр сүргийн чанарыг сайжруулах чиглэлээр Дорнод аймгийн махны чиглэлийн мухар улаан үүлдрийн өсвөр хээлтүүлэгчийг Баянжаргалан суманд ашиглаж, махны чиглэлийн үхэр үржүүлэх ажлыг 3 дахь жилдээ туршиж байна.


Хаяа ширгүүний говийн хонины генетикийн шинжилгээг ХААИС-тай хамтран зохион байгуулж, 2025 онд ХААИС-ийн МААБТС-тай хамтран үргэлжлүүлж байгаа ба Өндөршил омгийн адууны генетик судалгааны дээж цуглуулах, галбирыг тодорхойлох судалгааг Японы талын эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэжээ.


Бэлчээр усжуулалтын чиглэлээр улсын төсөв, ОНХС, малчдын өөрсдийн нь оролцоотой 1.004.200,0 сая төгрөгийн санхүүжилтээр Адаацаг, Баянжаргалан, Гурвансайхан, Дэлгэрхангай, Өлзийт, Сайнцагаан, Сайхан-Овоо, Хулд, Луус, Эрдэнэдалай, Баянжаргалан, Дэлгэрцогт суманд инженерийн хийцтэй гүн өрмийн 18 худаг, 28 цооног, 29 энгийн уурхайн худаг сэргээн засварлаж  61500 га бэлчээрийн талбайг усжуулсан байна.


Мөн 7 сумын 27 багийн 20,0 мянган га талбай, бэлчээрийн талбайг нөхөн сэргээж, Энгийн механик аргаар 40,0 мянган га бэлчээрийн талбайд хортон мэрэгч тэмцэх ажлыг зохион байгуулжээ.


Харин газар тариалангийн чиглэлээр аймгийн хэмжээнд 15 сумын 6 хоршоо, 13 ААН, 172 иргэн газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж, хүн амын төмс, хүнсний  ногооны хэрэгцээний 22 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангасныг зөлөгөөний үеэр онцолсон.


Дундговь аймгийн 2025 оны хөгжлийн төлөвлөлтөд стандартын шаардлага хангасан хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг 5 хувиар,  гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хангамжийг 3 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж, Мал аж ахжйг дэмжих, Газар тариаланг хөгжүүлэх болон Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ. 

相关新闻