ОРХОН: Англи хэлний улсын олимпиадаас П.Номинжин хүрэл медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Англи хэлний улсын 27 дугаар олимпиад 4 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвд боллоо.
Энэ удаагийн Англи хэлний улсын олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 420 гаруй багш, сурагч оролцсон байна. 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олимпиадын шилдэг оролцогчдыг тодрууллаа.
Тус олимпиадад Орхон аймгийн 14-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч П.Номинжин бэлтгэсэн багш Ш.Болормаагийн хамт амжилттай оролцож хүрэл медаль, МУИС-д урилгаар суралцах эрхээр шагнууллаа.
Жил бүр олимпиадад оролцох сурагчдын тоо нэмэгдэж байгаа төдийгүй энэ удаагийн онцлог нь хүүхдүүдийн чадвар нэмэгдэн англи хэлний олимпиадад оролцож тэргүүлснээр гадаадын болон дотоодын их дээд сургуулиудад суралцах гарц боломж илүүтэй нээгдэж буй талаар зохион байгуулагчид онцолсон юм.