ОРХОН: Өсвөр үеийн сагсан бөмбөгийн U18 насны улсын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-14 16:19:13

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Орхон аймагт анх удаа сагсан бөмбөгийн U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээн болж өчигдөр шилдэг баг, тамирчдыг тодрууллаа.


Тэмцээнд 36 багийн 560 гаруй тамирчин, багш дасгалжуулагч нар хүрэлцэн ирж, тэмцээн таван өдөр амжилттай үргэлжилж дүнгээ гаргалаа.


Монголын сагсан бөмбөгийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд цогцолбор нар хамтран зохион байгуулсан уг тэмцээний шилдэг багаар Modun Wolves, BCH Knights Эрдэнэт-18, Өсвөр үеийн охидын U18 насны ангилалд Royal Pirates, Алдар TG U17, Оюуны ундраа багууд тэргүүллээ.


Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг анх удаа зохион байгуулсан бөгөөд Эрдэнэт хот 2019 онд Эрдэнэт майнерс багтай болж, 2021-2024 онд U14-U17 насны шигшээ багууд улсын аврага шалгаруулах тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медалийг авч байсан юм. Иймээс энэ жил өөрийн орон нутагтаа энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.





相关新闻