Ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард иргэдэд олгоно.
1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93500 төгрөг авах юм. Тэгвэл ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгыг И-Монголиа платформ дээр авч эхэлсэн бөгөөд дуусахад хоёр хоногийн хугацаа үлдсэн байна.
Тодруулбал, иргэд ногдол ашгаа бэлнээр авах санал өгсөн тохиолдолд үлдэгдэл нь хувьцааны дансанд шууд орох юм. Харин хөгжлийн санд хуримтлуулахаар санал өгвөл таны хувьцааны мөнгө нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болох аж. Мөн хуримтлалын дансанд хадгалах сонголтод саналаа өгөх боломжтой юм байна.
Санал асуулгын
дараа энэ сарын 10-16-нд өгсөн саналд үндэслэн баталгаажуулах аж. Иргэн
та ямар нэгэн байдлаар санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу
шилжихийг албаныхан мэдээллээ.