Шилдэг барилга байгууламжаар Шангрилла төв шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж, дэвшилтэт тоног төхөөрмж, шинэлэг санааг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн шилдэг бүтээн байгуулалтын эзэд өнөөдөр тодорлоо.
Шилдэг бүтээн байгуулалтын эздийг Барилга байгууламж, Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр, Франчайзинг, Брэндинг гэсэн 4 төрлөөр шалгаруулдаг.
Франчайзинг төрөлд энэ онд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа эхлүүлсэн БНСУ-ын жижиглэн худалдааны сүлжээ “Имарт Чингис” шалгарлаа.Тус байгууллага нь худалдаа үйлчилгээний стандартад нийцсэн 43 мянган метр квадрат талбай, 80 мянган төрлийн бараа бүтээгдэхүүн, 260 автомашины дулаан зогсоол зэрэг иргэдийн тав тухыг хангасан бүхий л үйлчилгээг цогцлоосон байна. Тиймээс уг байгууллагыг Франчайзинг буюу шилдэг үйлчилгээний байгууллагаар тодруулав.
Харин шилдэг брэндинг төрөлд “Imax” кино театр шалгарлаа. Энэ оноос үйл ажиллагаа эхэлсэн тус театр нэгдмэл дууны системийн нарийвчилсан тохиргоо, өргөн дэлгэц, дүрсний нарийвчлал зэрэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлсэн байгууллага юм. “МCS поперти” компанийн “Шангрила центр шилдэг барилга байгууламж төрөлд шалгарсан. Шангриллаа зочид буудал нь зочдод тав тухыг мэдрүүлсэн 209 өрөө, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий хурал чуулган зохион байгуулах танхимууд, барилгын чанар, өнгө үзэмжээрээ энэхүү номинацид шалгарчээ.
Харин дэвшилтэд техник технологийн төрөлд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хос гарьд” компани, Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагналын тусгай байранд “Энканто” спорт комплекс, “Ариуна Сури”, “И март” ХХК, Нийтийн тээврийн зогсоол гудамжны мэдээллийн байгууламжийг шинэчилсэн Жи Си Деко компани, Хуванцар хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг “Мод пластик” компани, Перлитен хавтангийн үйлдвэрлэгч “Нью сервер” компани, Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж нэвтрүүлсэн “УльтраСоник” компани тус тус шалгарч нийслэлийн удирдлагуудаас шагналаа гардав.
Ч.Ариунболд