ӨМНӨГОВЬ: Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтөд 4803 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-04-02 17:07:09

Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд хөдөлмөр халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтөд 4803 иргэн хамрагдаж 3.183.928.100 төгрөг олгожээ.


Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэрт 1128 иргэнд 1.325.863.201, асаргааны тэтгэмжид 1757 иргэнд 982.607.383, амьжиргааны дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмж 1605 иргэнд 832.745.991, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжид 13 иргэнд 15.600.000, ахмад настанд үзүүлсэн тусламжид 147 иргэнд 20.890.950, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлсэн тусламжид 153 иргэн 6.220.575 төгрөгийг тус тус олгосон байна.


Харин жирэмсэн эхийн тэтгэмжид 481,3 хүртэлх насны хүүхэд асаргааны тэтгэмжид 2660, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжид 216, ихэр хүүхдийн мөнгөн тэтгэмжид 3 иргэн нийт 3360 иргэн хамрагдаж 584.187.901 төгрөг олгожээ.


Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 29047 хүүхэд хамрагдаж 8.695.700.000 төгрөг олгосон байна. 


Өмнөговь аймгийн нийт хүн ам 80235, үүнээс эрэгтэй нь 40410, эмэгтэй нь 39825 иргэн байна. 

相关新闻