MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ӨМНӨГОВЬ: “Өсөлттэй Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд авто зам тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-14 14:11:18

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд авто зам тавих ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байна.


Энэ хүрээнд 2025 онд Даланзадгад сумын хэмжээнд орон нутгийн төсвөөр 9 километр авто замыг сургууль цэцэрлэг, алсалсан хороолол зэрэг төлөвлөгөөт газруудад нэмж тавьжээ. Энэхүү авт озамыг явган хүний зам, дугуйн зам, ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг зэргийг цогцоор бүтээн байгуулж буйгаараа онцлогтой.


Чанар стандартад нийцсэн автозам тавьснаар иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдал хангах, зорчих нөхцөл сайжрах, хотын өнгө үзэмж нэмэгдэх, тоосжилт буурах зэрэг ач холбогдолтой юм.

相关新闻