ТӨВ: Техникийн парадыг илгээлтийн эздээр төлөөлүүлэн зохиомжилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Архуст суманд зохион байгуулсан "Атрын IV" аяны нээлтийн үйл ажиллагааны үеэр "Техникийн парад" болов.
"Техникийн парад"-ыг хаврын тариалалт, намрын хураалтын үед ажиллах хүч болж газар тариалангийн бүс нутагт очиж байгаа "Илгээлтийн эзэд"-ээр төлөөлүүлэн зохиомжилжээ.
Мөрөвчтэй өмд, хээнцэр алчуураар гоёсон охидууд, саравчтай малгай, өнгө өнгийн хүрмээр жигдэрч, гитар барьсан залуусын төлөөлөл байв.
"Техникийн парад"-д Архуст сумын 100 гаруй трактор, комбайны дөнгөж 40 орчим хувь нь жагссан байна. Мөн тус парадад Атрын I, II, III аянд зүтгэж, өөрийн нормоо үлгэр жишээ биелүүлсэн трактор жагсаалыг хөтөлсөн нь хурсан олны сонирхлыг татаж байсан юм.