СЭЛЭНГЭ: Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн агуулгыг бодлогын баримт бичигт тусгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт “Өсвөр насныхны холбогдсон болон хохирсон гэмт хэрэг,
түүнд нөлөөлж буй хүчин зүйл”сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлгээр аймгийн хэмжээнд үйлдэгдсэн өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, улмаар бууруулах арга замыг тодорхойлох. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа хамтран гаргах зорилготой юм.
Хэлэлцүүлэгт
“Хүүхдийн эрхийн чиглэлээр УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл”-ийн
талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, “Монгол Улсад хүүхдийн эсрэг гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого чиглэл”-ийн
талаар Монгол Улсын ГХУСАЗЗ-ийн дарга Л.Нямгэрэл, “Хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаан дахь хүүхдийн эрхийн асуудал, хүүхдийн эрхтэй холбоотой хууль
тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх,
хүүхэд хамгаалал дахь цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын оролцоо, чиг
үүрэг”-ийн тухай ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан, “Өсвөр насныхан холбогдсон болон
хохирсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, ял шийтгэл авсан өсвөр насныхны
статистик, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал”-ыг аймгийн Цагдаагийн
газар, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газраас танилцуулж байна.
Мөн
“Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх,
хүүхэд хамгаалал дахь төрийн захиргааны байгууллагын оролцоо чиг үүрэг”-ийг
аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газар,
“Аймгийн ГХУСАЗСЗ-өөс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч
хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, бодлого чиглэл”-ийн талаар аймгийн ИТХ-ын
дарга Г.Бат-Орхон нар оролцогчдод танилцууллаа.
Хэлэлцүүлэгт
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан,
Монгол Улсад ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, аймгийн ИТХ-ын дарга
Г.Бат-Орхон, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн
гишүүд, хүүхэд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийн эрхийн
хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, 17 сумын Хамтарсан багийн төлөөлөл, аймгийн
хэмжээний 57 багийн Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан,
албан хаагчид оролцож байна.
Хэлэлцүүлгээс
гарах зөвлөмжийн хэрэгжилтийг оролцогчид ханган ажиллана. Мөн цаашид Сэлэнгэ
аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дунд хугацааны бодлогын
баримт бичгийг боловсруулахад дээрх зөвлөмжийн агуулгыг тусган батлуулах юм.