Майамигийн тэмцээнд А.Соболенко түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-03-30 10:54:29

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 30 /TASS/. Беларусийн теннисчин Арина Соболенко АНУ-ын Майами хотод болсон Эмэгтэйчүүдийн теннисний холбооны (WTA) тэмцээний финалын тоглолтод хожсоноор 8.9 сая гаруй ам.долларын шагналын сантай тус тэмцээнд түрүүллээ.  


Дэлхийн эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж буй тэрбээр финалд Америкийн тамирчин Жессика Пегулаг 7:5, 6:2 харьцаагаар хожсон байна. Тоглолт 1 цаг 30 минут үргэлжилжээ. Өдгөө 26 настай Соболенкогийн хувьд энэхүү цом нь улирлын хоёр дахь, теннисчний замналдаа авсан 19 дэх цом болж байна. Беларусийн теннисчин Их дуулгын тэмцээнд гурван удаа буюу 2023 ба 2024 оны Австралийн нээлттэй тэмцээн, 2024 оны АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлжээ. 


Дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж буй өдгөө 31 настай Ж.Пегулагийн хувьд WTA-гийн ивээл дор явагддаг 7 тэмцээнд түрүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны АНУ-ын нээлттэй тэмцээний финалд шалгарч байв. 

相关新闻