Биндэр сумын “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-28 11:54:34

Хэнтий аймгийн Биндэр сумын төвд “Морьтон Монгол жагсаал”, “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт-2016” арга хэмжээнүүд энэ сарын 31-нд буюу Монгол бахархлын өдрөөр зохион байгуулагдах гэж байна.

Тус үйл ажиллагааг сумын ИТХурал, ЗДТГазар, “Нүүдэлчин биндэръяа” малчдын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо, Залуучуудын холбоо, “Найман шарга” уяачдын холбоо хамтран 3 дахь жилдээ ийнхүү зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд Морьтон Монгол жагсаал, “Араараа модтой Биндэръяа” баримтат кино үзүүлэх, урлагийн тоглолт, музей үзэх, шагнал гардуулах ёслол, малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, үдшийн цэнгүүн зэрэг олон үйл ажиллагаа багтжээ.

Зөвлөлгөөнөөр Сумын МАА-н өнөөгийн байдал, цаашдын зорилт, Малчдын талаар төрөөс баримталж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэхэд малчдын анхаарах асуудал, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаж байгаа байдал, анхаарах асуудал, малын үүлдэр, угсааг сайжруулах, цаашдын зорилт хангах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, уриалга гарган баталж, мөрдөж ажиллах юм байна.

Д.Одонтунгалаг

 

相关新闻