СЭЛЭНГЭ: Өнөө шөнө шороон болон цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө зарим сумын нутгаар шороон болон цасан шуурга шуурч, зам даваа, гүвээнд
халтиргаа гулгаа үүсэхийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг.
Шөнөдөө зарим сумын нутгаар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө -7-12 градус,
өдөртөө -1-6 градус хүйтэн байна.
Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын
температур шөнөдөө -9-11 градус, өдөртөө -1-3 градус хүйтэн байна.
3 дугаар
сарын 29-нөөс 4 дүгээр сарын 2-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан
мэдээгээр 30-нд зарим сумын нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур
тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын
температур шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө -1-4 градус,
30-наас дулаарч, шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан
байна.