Италид болсон газар хөдлөлтөд монгол иргэд өртөөгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсаас Итали Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс энэ сарын 26-ны оройн 19.10 болон 21.18 цагт Италид болсон газар хөдлөлтийн бүсэд амьдарч байгаа монгол иргэд өртөөгүй гэж мэдээллээ.
Тус ЭСЯ-ны зүгээс тухайн бүст амьдарч байгаа монгол иргэдтэй холбогдсон бөгөөд байдал тайван байна гэв.
Газар хөдлөлт Италийн төв хэсэг болон төв хэсгийн Умбриа мужийн Перужа хот, Ром болон хойд хэсгийн Венето муж хүртэл мэдрэгдсэн байна. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь өнгөрсөн 8 дугаар сарын 24-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн “афтершок” буюу газар хөдлөлтийн дараах чичиргээн мөн хэмээн сейсмологчид мэдэгдэж байна. Газар хөдлөлтийн улмаас одоогоор хүний амь эрсдээгүй гэж Италийн Иргэний хамгаалалтын байгууллагаас мэдэгджээ.
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хотын зарим сургуулиудыг түр хааж, зарим эмнэлгийг түр хугацаагаар өөр газар руу нүүлгэн шилжүүлж, ажиллуулж байгаа аж.
Б.Туул