Татварын хөнгөлөлтөд орох салбарт 5 аж ахуй нэгжийг нэмж оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-27 18:13:55

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй 9 саналын томьёоллоор санал хураалт явуулав. Үүгээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Л.Оюун-Эрдэнэ нар “Нийтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээ”, “эрүүл мэндийн салбарын үйлчилгээ”, УИХ-ын гишүүн Г.Занданшатар “мэдээллийн технологийн үйлчилгээ”, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, Л.Оюун-Эрдэнэ нар “программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа”, УИХ-ын гишүүн О.Батнасан “мод, жимс, жимсгэнэ үржүүлэх” аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулахаар гаргасан саналууд дэмжигдлээ.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Б.Туул

相关新闻