ТӨВ: Ашиглах боломжгүй болсон төсөвт байгууллагуудын барилгыг дахин төлөвлөлтөд оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй болсон төсөвт байгууллагуудын барилгыг дахин төлөвлөлтөд оруулна.
Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, төрийн өмчит Мал эмнэлгийн газар, хуучин дулааны станцыг “Барилгын насжилт урттай, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй” хэмээн дүгнэжээ.
Ажлын хэсэг цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэсэн барилгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн асуудлаар санал солилцов.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр: “Төр захиргааны 3 дугаар
байрыг шинээр барьж, дээрх байгууллагуудыг нэг дор төвлөрүүлэн чөлөөлөгдсөн
газарт орон сууц барихаар төлөвлөж байна. Үүнийг дагасан дэд бүтэц, шугам
сүлжээний ажлууд хийнэ. Иймээс холбогдох газрууд техник, эдийн засгийн
үндэслэл болон зураг төсвөө боловсруулаад яаралтай ирүүлэх хэрэгтэй байна. Та
бүхний ирүүлсэн саналыг нэгтгээд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлнэ” гэв.