ӨНӨӨДӨР: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох
үйл явдлын тойм
УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
08:00 цагт: "Өсвөрийн сэргийлэгч" зөвлөгөөн ДХИС-д болно. Холбогдох утас:91085550
08:30 цагт: Монгол Улсын мөнх цас, мөсөн гол, цэвдэр судлалын салбарын судалгааны ажлуудаас олон нийтэд таниулах, усны чанар, нөөцийн хамгаалал, инженерчлэл чиглэлд суралцаж буй оюутан залуусыг урамшуулан идэвхжүүлэх өдөрлөг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.
09:00 цагт: Хүүхэд хамгааллын үйлчилгээ, санхүүжилт, нэг хүүхдэд ноогдох дундаж зардлын нормативыг хэрэглэх, нутагшуулах асуудлаар Ялалт плазад мэдээлэл өгнө. Холбогдох дугаар: 89017101
10:30 цагт: "Монгол хүн ба эрсдэлийн боловсрол" аяны талаар ОБЕГ-аас мэдээлнэ.
11:00 цагт: Олон улсын гэрээ конвенцод заасан хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилттэй холбоотой хэвлэлийн бага хурал ХЭҮК-ын байранд болно.
11:00 цагт: Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд сүрьеэгийн нөхцөл байдал, хийж буй ажил зэргийг ЭМЯ-наас танилцуулна. Холбогдох утас:91000379
11:00 цагт: “Морин хуур” хүүхэлдэйн жүжгийг Монголын хүүхдийн ордонд нээнэ.
11:00 цагт: Эмч П.Батчулуунд холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаач А-гийн ар гэрийнхэн тухайн үеийн нөхцөл байдал хэрхэн үүссэн хийгээд одоо ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
14:00 цагт: БОУАӨЯ, Усны газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIX бага хурлыг зохион байгуулна.
14:30 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд болно.
15:00
цагт: “Дундад
зууны монгол хүний нэрийн судалгаа” гуравласан бүтээлийн нээлтийн ёслол Монгол
Улсын Үндэсний номын сангийн төв байрны Үнэт ховор номын музейд болно.
-Махны үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаатай чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах,хураах, хадгалах технологи сэдэвт сургалт хэлэлцүүлэг болно.
Орон
нутагт:
19:00 цагт: Архангай аймгийн Хөгжимт драмын театрт "Зая гэгээнтэн" түүхэн дуулалт жүжгийг тоглоно.
-“Бүсчилсэн хөгжил” хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт болж буй Спортын их наадам
үргэлжилж байна.
Хилийн чанадад:
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарч байна.