ӨНӨӨДӨР: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөн Улаанбаатар зочид буудлын бага танхимд эхэлнэ. Холбогдох утас: 99127029
10:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
11:00 цагт: ОБЕГ-аас ой хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 86150069
12:00 цагт: Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн 6 давхрын хурлын танхимд Хүрээ ротари клубийн хамт олон тус төвийн нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлана. Утас: 99162939
14:00 цагт: Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх Ухааны Академийн Иран судлалын хүрээлэнгийн судлаач Бруно Де Никола /Ph.D / “Монголын эзэнт гүрний үеийн улс төр, эдийн засаг, шашин, соёлд тал нутгийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо” сэдвээр Чингис хаан Үндэсний музейн хурлын танхим /IV давхарт/-д лекц уншина.
-Хүүхдийн спортын VIII наадам үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Архангай аймагт хөдөлмөр заслын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
-“Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.