Сэлэнгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг ирэх сарын 16-ны хурлаар батална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-27 15:02:36

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 10 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж аймгийн ИТХ-ын III хуралдааны товыг баталлаа.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын III хуралдаан ирэх 11 дүгээр сарын 16-ны өдөр хуралдахаар товоо зарлалаа. Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах юм байна.

Сэлэнгэ аймгийн тухайд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа иргэдийн санал, бодлыг сонсож, цаашдынхаа төлөвлөгөөндөө тусгасаар ирсэн уламжлалтай. Энэ удаа ч мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа мөн иргэдийнхээ саналыг тусгах ажлыг нэлээд хугацаанд хийсэн юм. Ингээд эцсийн дүнд иргэд, олон нийт, төр төсвийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийнхээ санал, бодлыг тусгасан аймгийнхаа ирэх 4 жилийн хөгжлийн төлөө хэрэгжүүлэх аймгийн даргын ажлын төлөвлөгөөг батлахад бэлэн болгоод байгаа ажээ. Энэ ч утгаараа энэ үйл энэхүү төлөвлөгөөг боловсруулах үйл ажиллагаанд багагүй хугацааг зарцуулсан байна.

Мөн хурлаар байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэх ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻