Авто хэрэгслийн татвар хураалтыг оны эцэс хүртэл сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-27 01:41:37

Авто хэрэгслийн татвар хураалтын ажил оны эцэс хүртэл явагдах болсон тухай Баян-Өлгий аймгийн татварын хэлтсээс мэдэгдлээ.

Тус аймагт авто хөсөг маш олон атлаа 8000 орчим нь л татвараа хураалгаад байна. Татварын орлогын нийт төлөвлөгөө биелэгдээд байгаа ч авто хөсөг болон бууны татвар, ус ашигласны зэрэг татварууд тасалдаад байгаа тул холбогдох байгууллагуудын хамтарсан шийдвэрээр он дуустал энэ ажлыг үргэлжлүүлэх болоод байна. Энэ хугацаанд татвар хураалтанд хамрагдаагүй нөхцөлд өсгөн нэмэгдүүлж төлүүлэх зэрэг зохих арга хэмжээ авагдахаар боллоо.

Ш.Айзаря

相关新闻