ГОВЬ-АЛТАЙ: Төрөлт өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-03-11 16:48:55

Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар 144 эх амаржиж, 146 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18 тохиолдлоор нэмэгдсэн байна. 


Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 97,2 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 83 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оныхоос 26 тохиолдлоор өссөн ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 59,3 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 


Энэ оны эхний хоёр сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 118 эмэгтэй хамрагдсан ба 88.8 хувь нь эхний гурван сартайд, 9.9 хувь нь 4-6 сартайд орсон байна.


Сонирхуулахад, мөн хугацаанд аймгийн хэмжээнд 146 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 тохиолдлоор нэмэгджээ. Амьд төрсөн хүүхдийн 75 буюу 51,4 хувь нь хүү, 71 буюу 41,6 хувь нь охин байна. Тэдний 4,1 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн тухай ЭМГ-аас танилцууллаа.

相关新闻