ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 32 хувьд зудын эрсдэл их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-20 09:46:39

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Зудын урьдчилсан мэдээгээр Говь-Алтай аймгийн нийт нутгийн 32 хувьд их, 25 хувьд дунд зэрэг, 43 хувьд бага эрсдэлтэй гарсан байна.


Тодруулбал, 10 дугаар сарын 14-ний байдлаар тус аймгийн ихэнх нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтоогүй байна, цаашид цасны зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарах үед бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан цаг агаарын урьдчилсан мэдээгээр уг үнэлгээг 10 хоногоос сарын хугацаанд шинэчлэн боловсруулж мэдээлэх тухай цаг уурын байгууллагаас танилцууллаа. 


Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулалт, цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргажээ.

相关新闻