Хэрлэн суманд нэр дэвшигчид түр үнэмлэхээ гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-д сонгогдогчдод Хэрлэн сумын сонгуулийн хорооноос түр үнэмлэхийг нь гардууллаа.
Энэ сарын 19-ний өдөр явагдсан сумын сонгуулийн үр дүнгээр Хэрлэн суманд МАН-17, АН-14 суудал авсан байна.
Тус суманд 31 мандатын төлөө МАН-аас 31, АН-аас 28 хүн нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд АН-аас 2 нэр дэвшигч хуульд заасан хугацаанд материалаа ирүүлээгүй, 1 нэр дэвшигч нь төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд өгөөгүй зэрэг үндэслэлээр хасагджээ.
Хэнтий аймгийн төв Хэрлэн сум нь нийт 14133 иргэд сонгогчтой бөгөөд 11 санал авах байранд зохион байгуулагч, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээлэл технологийн даамал, цагдаа зэрэг 90 орчим төрийн албан хаагч сонгууль зохион байгуулан ажиллажээ.
Мөн Хэрлэн сумын 8-р баг буюу Тахилгат тосгонд 2016 оны 10 сарын 19-ний өдөр сонгуулийн ирц 45.6 хувьтай явагдсан тул 10 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт санал хураалт явуулж, 52.9 хувийн ирцэд хүргэжээ.
Хэнтий Д.Одонтунгалаг