Туршилтын нислэгийн үеэр Starship хөлөгтэй холбоо тасарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-03-07 12:12:42

НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 7 /TASS/. “SpaceX” компанид зохион бүтээсэн "Starship" сансрын хөлгийг хөөргөх  найм дахь удаагийн туршилтын нислэгийн явцад уг хөлөгтэй холбоо тасарчээ. 


"Бид амжилттай хөөргөж, амжилттай салгаж, зөөгч пуужинг амжилттай газардуулсан боловч, харамсалтай нь холбоо тасарлаа, хөлгөөс телеметр өгөгдлүүдийг хүлээн авах боломжгүй байна" гэж SpaceX-ийн төлөөлөгч шууд нэвтрүүлгийн үеэр мэдэгдлээ.


Уг хөлгийг АНУ-ын Зүүн эргийн цагаар 18:30 цагт Техас муж улсын Бока Чика дахь талбайгаас хөөргөжээ. Хөөргөснөөс хойш 10 орчим минутын дараа хөлгийн хоёр дахь угсраа хэсэгтэй холбоо тасарчээ. Телеметрийн өгөгдөл ирэхээс өмнө "зарим хөдөлгүүр доголдож, аппаратын чиглэлийн хяналт алдагдсан” болохыг тогтоожээ. 


“Starship” сансрын хөлгийн долоо дахь туршилтын нислэг нэгдүгээр сарын дундуур болсон бөгөөд өндрөө авах үед түлш алдагдсаны улмаас мөн л уг хөлөгтэй холбоо тасарсан юм. Найм дахь туршилтын нислэгийн үеэр тус компани "Starlink" холбооны системийн дөрвөн хиймэл дагуулын загварыг тойрог замд гаргахаар төлөвлөж байжээ.


Гэхдээ "Super Heavy" хурдасгуурыг "Mechazilla" тусгай тавцан руу буцах үед нь "барьж авч" чадсан байна. Бүх туршилтын явцад "Super Heavy"-г гурав дахь удаагаа амжилттай газардуулжээ. 

相关新闻