Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-26 11:23:51

Засгийн газрын ээлжит 52 дугаар хуралдаан өнөөдөр 11.00 цагаас товлогдсон ч хараахан эхлээгүй байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай, “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай” Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай, Монгол, Канадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай зэрэг олон улсын асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.   

Хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэж, 3 асуудалтай танилцах юм. 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

  1.  

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай*

Ж.МӨНХБАТ

  1.  

“Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай” Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

  1.  

Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийн тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

  1.  

Монгол, Канадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

  1.  

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай1

Ц.МӨНХ-ОРГИЛ

  1.  

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай*

Ц.МӨНХ-ОРГИЛ

  1.  

Төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай*

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

  1.  

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай*

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

  1.  

Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд

Н.НОМТОЙБАЯР

  1.  

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

 

Танилцуулах асуудал

 

11. 

Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөх шалгасан асуудлыг судалсан талаарх санал, дүгнэлтийн талаар

С.БЯМБАЦОГТ

12. 

Сангийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

13. 

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар*

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Н.Туяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻